СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-07-16

Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны /2020-07-16/11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

- "Дэлхий дахинаа 13 сая 659 мянган хүн өвчилж, 595 мянган хүн эндсэн байна. Улмаар 7.9 сая хүн эдгэрсэн бол таван сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагт АНУ-д 60,000, Бразилд 39,000, Энэтхэгт 24,000 хүн шинээр халдвар авсан байна. .

ОХУ-д сүүлийн 24 цагт 6,422 хүн шинээр халдвар авч, 156 хүн эндсэн. Манай хил залгаа бүс нутгууд тэр дундаа Эрхүү хотод халдвар эрчимтэй нэмэгдлээ.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 468 хүн ажиглалтад орж, 269 хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 3,006 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна.

Сүүлийн 24 цагт 119 дугаар 128 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадын гурван орноос таван иргэн маань холбогдож, зөвлөмж авсан" гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

-“ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад.

Мөн. ОХУ-аас ирсэн оюутан 20 настай эмэгтэй 48 хоног, 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдэн гарлаа. Монгол улсад батлагдсан тохиолдол 261, эдгэрсэн 209, эмчлэгдэж буй 52 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 51, хүндэвтэр нэг хүн байгаа. ХӨСҮТ-д 120 хүн эмчилгээ,тандалт судалгаа, ажиглалтад байна. Өчигдөр тусгай үүргийн транзит нислэгээр 428 иргэн ирсэн. Үүнээс гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлалаа” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.