Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачсан ачааны машин өнөөдөр осолдож, шатсан хэрэг гарчээ. Галыг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна. Уг зам тээврийн ослоор хоёр хүний амь нас хохирч, найман хүн түлэгдсэн бөгөөд таван автомашин, нэг мотоцикл осолд өртсөн байна.
Архангай, Ихтамир суман дээр Завханаас ирж буй хөдөлгөөнийг хаасан буюу Цагаан давааны хоёр талын замын хөдөлгөөнийг хязгаарласан талаар Зам, тээврийн албанаас мэдээллээ. Ослын газарт эмнэлгийн мэргэжилтнүүд, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
Ослын нөхцөл, шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.