СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-15

Дэлхийн Шатрын Цахим Олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид тодорлоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Дэлхийн шатрын холбооноос 2020 оны наймдугаар сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдах товтой байсан Дэлхийн Шатрын Олимпиадыг Ковид-19 цар тахлын хурдацтай дэгдэлтийн улмаас Олимпын наадамтай зэрэгцүүлэн 2021 онд зохион байгуулахаар хойшлуулаад байсан.

Гэвч цахимаар тоглох боломжтой шатрын спортын онцлогт суурилан Дэлхийн шатрын холбооноос Дэлхийн Шатрын Цахим Олимпиадыг 2020 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 30-ны өдрүүдэд 190 гаруй гишүүн улс тус бүрээс эрэгтэй, эмэгтэй гишүүд хосолсон багийн шинэлэг системээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Дэлхийн шатрын холбооны гишүүн улс бүр өөр өөрийн онцлогт тааруулан, эх орноо дэлхийд төлөөлөх баг, тамирчдыг тодруулахтай зэрэгцэн Монголын шатрын холбоо 2020 оны долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Дэлхийн Шатрын Цахим Олимпиадад оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран www.chess.com сайт дээр амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Дараах тамирчид Монгол улсаа төлөөлөн Дэлхийн Шатрын Цахим Олимпиадад оролцохоор болжээ:
А (эрэгтэй)
1-р ширээ: ИМ С.Билгүүн
2-р ширээ: ИМ Г.Мөнхгал
B (эмэгтэй)
3-р ширээ: ИМ Б.Мөнгөнтуул
4-р ширээ: ОУМ Т.Мөнхзул
C (20 хүртэлх нас)
5-р ширээ: ОУМ Д.Батсүрэн
D (20 хүртлэх нас - эмэгтэй)
6-р ширээ: ДШХДМ Х.Баясгалан
Нөөц тоглогчид:
ИМ У.Насанжаргал (эрэгтэй)
ОУМ Ү.Агьбилэг (эрэгтэй)
ИМ Т.Батчимэг (эмэгтэй)
ДШХДМ Э.Удвал (эмэгтэй)
ДШХМ Г.Амартүвшин (20 хүртэлх нас)
ДШХМ Д.Мөнхзул (20 хүртлэх нас - эмэгтэй)

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.