Өнөөдөр буюу долдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн тусгай үүргийн транзит нислэг хийгдэх бөгөөд уг нислэгийн хүрээнд АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчрахаар төлөвлөөд байна.
Эхний онгоцоор 261 иргэн ирэх бөгөөд 17:00 цагт газардана. Уг нислэгээр 71 бага насны хүүхэдтэй гэр бүл, 53 эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай иргэн, 33 өндөр настан, 2 жирэмсэн эх ба 102 хүндэтгэн үзэх бусад шалтгаантай хүн ирэх юм. Тэдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана.
Хоёр дахь онгоцоор 167 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 73 бага насны хүүхэдтэй гэр бүл, 22 эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай иргэн, 11 өндөр настан, 3 жирэмсэн эх болон 58 хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн ирэх бөгөөд тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлах бэлтгэлийг хангажээ.
Транзит нислэгээр гадаадын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.