Эрүүл мэндийн яамны /2020-07-15/11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Манай улсын хувьд өчигдөр шинээр 56 хүн ажиглалтад орж, 75 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,791 хүн ажиглалтад байна. Эдгээрт 1-5 насны 156 хүүхэд, 104 жирэмсэн эмэгтэй, 202 архаг хууч өвчтэй хүмүүс байна. Эдгээр иргэдэд 43 их эмч, 67 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 45 хүн байгаагаас таван хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт байгаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-2020 оны нэгдүгээр сарын 08-наас хойш 13310 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 261 тохиолдол байгаа ба одоогоор 207-г нь эмчлээд байна. 3-5 сард өвчилсөн 193 хүн бүрэн эдгэрч, 6-7 сард өвчилсөн хүмүүс буюу 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Эдгэрсэн иргэдийн 39 нь дараагийн хяналтын шатанд буюу сувилалд, 55 хүн гэрийн 14 хоногийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалт дуусаад чөлөөтэй болсон. 6-80 насны хүмүүс халдварт өртсөн. Давхардсан тоогоор 29 мянга гаруй хүнд тандалт судалгааг хийжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад долдугаар сарын 14-нд нийтдээ 408 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 390 сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй. Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 18 дайчнаас коронавирус илэрлээ.
Афганистан улсаас өчигдрийн онгоцоор ирсэн 51 цэргийн алба хаагчийн 18-д нь коронавирус илэрсэн. Гэхдээ дараагийн давтан шинжилгээ хийх болно.
Мөн өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ. 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 настай эмэгтэй 40 хоног эмчлэгдэн гарлаа. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 261, эдгэрсэн 207, эмчлэгдэж буй 54 иргэн байна. Эмчлэгдэж буй иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХҮНИЙ НУТАГТ АЛБА ХААЖ БСАН ЦЭРЭГ ЭРСҮҮД МИНЬ ТҮРГЭН САЙХАН ЭДГЭЭРЭЙ. ЭХ ОРНЫ ЧИНЬ АГААР НЬ ХҮРТЭЛ ЭМ ШҮҮ