СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Калифорнид үйлчилгээний байгууллагуудыг хааж, Хьюстонд хоёр долоо хоногийн хөл хорио тогтоохоор болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ДЭМБ-ын хурлаар Доктор Тедрос  арга хэмжээнүүд төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг болон цаашид нөхцөл байдал улам дордож магадгүй байгааг улс орнуудад сануулсаар байна.

.

АНУ-д өчигдөр 60400 шинэ тохиолдол 312 нас баралт нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан тохиолдол гурван сая 296 мянга гаруй болсноос 134800 гаруй эндсэн байна.

. Дэгдэлтийн эхэн үед мөрдүүлж байсан гэрээсээ гарахгүй байх дэглэмд буцаж орж эхлэхээр болов.

Мөн халдвар өндөр байгаа Техас мужийн Хьюстон хотод хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гарсан.

АНУ-д наймдугаар сард хичээлийн шинэ жил эхэлдэг. Үүнтэй холбогдуулан Лос Анжелес болон Сан Диего хотын сургуулиудын захиргаа намрын улиралд хичээлүүдийг онлайн хэлбэрээр эхлүүлж, нөхцөл байдал дээрдсэн цагт танхимын сургалтыг эхлүүлнэ гэж хамтарсан мэдэгдэл хийжээ.

Харин Нью-Йорк мужийн хувьд наймдугаар сарын эхний долоо хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол таваас байх тохиолдолд хичээлийг эхлүүлэх ба халдварын түвшин цаашид есөн хувиас давах нөхцөлд сургуулийн үйл ажиллагааг хаана гэдгээ урьдчилан мэдэгдсэн байна.

Бразил улсад сүүлийн 24 цагт 20200 шинэ тохиолдол, 730  нас баралт бүртгэгдсэн байна. Ингээд тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр нэг сая 884 гаруй болсон бол нэг сая 154 мянга гаруй хүн эдгэрсэн байна.

БНЭУ-д өчигдөр 28700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 878200 гаруй боллоо. Тус улсад бүртгэгдсэн нийт нас баралт 23 мянга гаруй байгаа бөгөөд үүнийг . Тухайлбал АНУ-д нэг сая хүнд ногдох нас баралт 400, Бразилд 320 байна.

Казахстан улсад өчигдөр 1640 шинэ тохиолдол, 23 нас баралт нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 59899 болжээ. Тус улсын Ерөнхийлөгч нөхцөл байдал арай дээрдэж байгаа гэж мэдээлсэн бөгөөд

Номхон далайн баруун бүсийн Япон улсад 261 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Токио хотод 119, Сайтама 26, Осакад 18, Канагава болон Чибад тус бүр 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Австралид 192 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Викториа мужид 177, Шинэ Өмнөд Уэльс мужид 14, нэг тохиолдол Квинсленд мужид бүртгэгдсэн байна.

БНСУ-д 33 тохиолдол бүртгэгдлээ. 14 нь дотоодын халдвар бөгөөд тэдгээрээс 11 нь Сөүлд бүртгэгджээ. . Энэ нь дангаараа тарилгын үр нөлөө юу эсвэл бусад хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг цаашид нарийвчлан судална гэв.

БНХАУ-д дотооддоо шинэ халдвар бүртгэгдээгүй байна. Харин гаднаас гурван тохиолдол зөөвөрлөгдөж  бүртгэгджээ. Зургадугаар сараас хойш бүртгэгдсэн 335 тохиолдлоос 21 өвчтөн нэмж эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 130 болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.