СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-14

Говь-Алтай аймгийн Халиун суманд таван иргэн үерт өртөж, нэг иргэн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн сүүлийн 24 цагийн хугацаанд сураггүй алга болсон Завхан аймагт нэг, Дорнод аймагт дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон бол Багануур дүүрэгт усанд живж байсан 49 настай эрэгтэйг эсэн мэнд уснаас гаргаж, Хөвсгөл, Улаанбаатар хотод усанд боогдсон хоёр автомашиныг татаж гаргах ажиллагаа хийжээ. 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газарт гурван гурван хүн аялаж явснаас тус багийн харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг энэ сарын 13-нд өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Гурван иргэний цогцсыг уснаас гаргав 

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Том гүүр гэдэг газарт Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ Туул голд живсэн байж болзошгүй /тухайн иргэн нь 07.09-ний өдөр гэрээсээ гараад сураггүй байсан бөгөөд 07.13-ны өдөр автомашин, хувцас нь Туул голын эрэг дээр байсан/ тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 07:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 12:51 цагт тус багийн.

.   Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:25 цагт очиж 50 орчим настай, эрэгтэй /нэр, хаяг тодорхойгүй/ хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагаадгийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б/55 настай, эрэгтэй/ нас барсан, мөн тус сумын харьяат иргэн Я /38 настай, эмэгтэй/ үерийн уснаас эсэн мэнд татан гаргасан биеийн байдал хүнд сумын хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Оюунчимэг мөн өдрийн 21:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.