Хөвсгөл аймагт хоёр ч чиглэлийн авто зам сэтэрсэн тул түр хаан засварлах ажлыг хийж байна гэж тус аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Тодруулбал, Хатгал - Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн, Мөрөн - Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам тус тус сэтэрчээ.
Одоогийн байдлаар Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг нээж туслах замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлж байгаа юм. Үндсэн хатуу хучилттай замыг засаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.