СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Болливудын алдартай гэр бүл гурван үеэрээ коронавирус тусчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэг улсад коронавирусийн халдварын 880,000 орчим тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм. Тус улсын кино урлагийн ертөнц Болливудын нэр алдартай гэр бүлийн гурван үе коронавирусийн халдвар авсан тухай Махараштра мужийн эрх баригчид мэдэгджээ.

Дэлхийн миссийн тэмцээнд 1994 онд түрүүлж байсан жүжигчин Айшварья Рай Баччан, түүний найман настай охин Аарадхьяа нар коронавирусээр халдварласан болохыг ням гарагт тогтоосон байна. Түүний нөхөр жүжигчин Абхишек, хадам аав нь болох домогт жүжигчин гэгддэг Амитаб нар өнгөрсөн бямба гарагт Ковид-19-өөр халдварлаж эмнэлэгт хүргэгдсэний дараа Айшварьяа болоод охинд нь халдвар илэрчээ.

Абишек Баччан болон түүний аав Амитаб нарт халдварын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн бөгөөд эмнэлэгт байгаа тухайгаа олон нийтийн цахим сүлжээнд хуваалцсан байна.  

Коронавирусийн халдвар авсан уг гэр бүлийн гишүүн Айшварьяа Баччан нь Энэтхэгт төдийгүй дэлхий дахинд Болливуд, Холливудын кино бүтээлүүдээрээ алдартай билээ. Дэлхийн миссээр тодорч байсан төдийгүй НҮБ-ын сайн санааны элч 46 настай тэрбээр Канны кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан анхны энэтхэг эмэгтэй болжээ.

Одоогоор Айшварьяа болон охинд нь шинж тэмдэг илрээгүй байгаа тул гэртээ тусгаарлагдаж байгаа ажээ. 50 гаруй жилийн турш Болливудын 200 гаруй кинонд тоглосон, Айшварьяагийн хадам аав 77 настай Амитаб Баччан Твиттерийн сая сая дагагчдаа коронавирусээр халдварласан тухайгаа хэлж хүүгийнхээ хамт Нанавати эмнэлэгт байгаа гэжээ. Амитабын эхнэр Жаяад коронавирус илрээгүй бөгөөд гэр бүлийн бусад гишүүдийг шинжилгээнд хамруулж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.