Говь-Алтай аймагт 15 настай хүүхдийн биеийн байдал муудаж, сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан тохиолдол гарсныг тарваган тахлаар халдварласан байж болзошгүй гэж үзэн Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ.
Тэгвэл Говь-Алтай аймгийн есөн эмч үзлэг хийн, голомтод ажиллаж задлан шинжилгээ хийн, дээж аван ажиллахад нас барсан иргэний цогцосноос тарваган тахалтай ижил төстэй савханцар илэрсэн байна. Нарийн PCR шинжилгээг өнөөдөр хийхээр дээжийг Улаанбаатар хот руу онгоцоор авчирч байна.
Эмч мэргэжилтнүүд ийнхүү урьдчилсан байдлаар тарваган тахал булчирхайн хэлбэрээр 15 настай О-д хүндэрч үржсэнээс нас барсан гэсэн дүгнэлтийг хийж байна.
Нас барсан хүүхэдтэй хамт хавхаар тарвага агнасан хоёр хүүхдийг, мөн нэг, хоёрдугаар хавьтлын 20 гаруй хүний тусгаарлаж антибиотик эмчилгээг шаардлагатай гэж үзсэн хүмүүст хийж байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
Тиймээс тарваган тахлын онц идэвхжилтэй энэ жилд аялал зугаалгад явж байгаа иргэд тарвага агнахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Уг тахал нь хүний амь насанд илүү хурдан хүрдэг аюултай тул иргэд сонор сэрэмжтэй аялна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.