Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 5 давсан 7 бөх, 6 давсан 3 бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Харцага, Начин цолны үнэмлэх, тэмдэгийг гардуулах ёслол наадмын зүлэг ногоон дэвжээн дээр боллоо.
Хүчит бөхийн барилдааны долоогийн давааны байдлаар гурван харцага, 7 начин цолтон шинээр төрөөд байна.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Ц.Одбаяр,
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар,
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших нар Монгол Улсын Харцага цолны болзол хангаж, Монгол Улсын харцага цолны үнэмлэх, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.
Харин Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж,
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга,
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл,
Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр,
Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа,
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ нар начин цолны болзол хангаж Монгол Улсын начин цолны үнэмлэх, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.
Наймын даваа буюу их шөвөгт Улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, заан Б.Пүрэвсайхан, харцага М.Бадарч нар үлдэн хүч үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.