Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 15 настай О нас барсан байна. О нь хавхаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн тул түүнийг тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа ажээ.
Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.7.12/ шуурхай хуралджээ. Хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Тиймээс иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Нас барсан хүү тарваганы мах идсэнээс гадна нас барахаасаа хоёр хоногийн өмнө мотоциклоос мөн унасан байна. Тус тохиолдлын сорьц ЗӨСҮТ-д маргааш онгоцоор ирнэ. Сорьцын хариугаар тарваган тахлаар өвчилсөн байсан эсэх нь тодорхой болох юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.