Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан амжилттай үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны тавын даваанаас есөн бөх Улсын начин цолны болзол хангаад байна.
Энэ даваанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ Улсын аварга С.Мөнхбатаар начин цолны болзол хангалаа. Мөн
Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга Улсын заан Б.Батмөнхөөр,
Булган аймгийн харьяат, арслан Х.Цогтгэрэл Улсын аварга Г.Эрхэмбаяраар,
Баянхонгор аймгийн харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших аймгийн өрслөн Ц.Сандагдоржоор/тунаа/,
Завхан аймгийн харьяат, аймгийн арслан Т.Дүгэрдорж Улсын гарьд Б.Гончигдамбаар,
Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын арслан Ц.Содномдоржоор,
Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн арслан Н.Мустафа Өсөх идэр начин Э.Энхбатаар,
Завхан аймгийн харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Улсын начин Л.Лха-Очироор,
Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар Цэргийн арслан Г.Жамбалдоржоор /тунаа/нарын есөн бөх начин цолны болзол хангалаа.
Архангай аймгаас хоёр, Завхан аймгаас тус тус хоёр бөх начны болзол хангажээ. Тун удахгүй зургаагийн даваа эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.