СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр гурван хүнд коронавирусийн халдвар илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар өдөр бүр хүргэдэг ээлжит мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

- 7,4 сая хүн эмчлэгдэж гарсан бол 4,7 сая хүн хэвтэн эмчлүүлж байна.

АНУ-д 66 мянган хүн халдварласан нь хамгийн өндөр тоо болж байна. Бразильд 39 мянга, Энэтхэгт 27 мянга, Өмнөд Африкт 19 мянган хүн 24 цагийн дотор нэмж халдвар авчээ.

АНУ-ын 33 муж улсад халдвар тархаж, улам бүр өсч байна. Халдвар авагчдын 44 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй байгааг эрдэмтэд онцолжээ.

Манай улсад ажиглалтад шинээр 103 хүн орсон. 269 хүн ажиглалтаас гарсан. Одоогоор 2988 хүн ажиглалтад байна. 1-5 насны 108 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, 346 архаг хууч, өвчтэй хүн байна.

119 тоот дугаарт 24 цагийн дотор 101 дуудлага ирж, коронавирусийн талаарх зөвлөмж, зөвлөгөө авсан байна.

Иргэд маскаа зүүхгүй байна гэх шүүмжлэл нэмэгдсэн байна. Тиймээс маскаа зүүж, өөрсдийгөө коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөж байна. маск бол хамгийн сайн хамгаалагч гэлгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрч байна.

ХӨСҮТ-ийн захирал ДНямхүү:

- Эдгээр гурван хүн 7-р сарын 6-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан. Халдвар илэрсэн гурван хүнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр илэрсэн.

Халдвар авсан гурван хүний нэг нь 22 настай эмэгтэй, нөгөө хоёр нь 21, 22 настай эрэгтэй хүмүүс байна. Тэднийг Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д эмчлэхээр авчирч байна. Харин өнөөдөр хоёр хүн эмчлэгдэж гарчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.