СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-12

184 соёолон хурд сорихоор гарааны зурхай руу хөдөллөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Соёолон насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.12/ 08.40 цагт гарааны зурхай руу хөдөллөө. 

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу соёолон нас 23 км зайд уралдана.

Мөн өнөөдөр 

-Даага насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
-Эрлийз бага насны морьд 15:00-18:00 цаг хүртэл уралдана.  Өдөрт гурван насны морьд уралдаж байна. ӨМнөх жилүүдэд эрлийз, дээд насны морьдын уралдаан 7-р сарын 13-нд болдог байсан бол өнөө жил 7-р сарын 11,12-ны өдрүүдэд ийн шингээж уралдуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.