Улсын их баяр цэнгэл наадмын эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвын хул азарга түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Ч.Батзоригийн хурдан хар азарга аман хүзүүдлээ.
Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, С.Лувсанбалдангийн хурдан халтар азарга, айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Ч.Батзоригийн шарга халзан морь, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Ганзоригийн хээр морь тус тус орж уясан эзэн, унасан хүүхдээ баясгажээ.
Эрлийз дээд насны уралдаанд улс орны өнцөг булан бүрээс ирсэн 115 хурдан хүлэг уралджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.