Өвөг дээдсээс уламжилж ирсэн үндэсний наадгайн нэг бол шагайн харваа. Шагайн харваа нь тэвчээр шалгасан сонирхолтой тоглоом.
Зөвхөн эрчүүд цэц мэргэнээ сорьдог энэ наадгайд татагдах хүмүүсийн хүрээ жилээс жилд нэмэгдсээр. Энэ жилийн хувьд нийт 82 багийн 700 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаа. Үүний нэг нь Улаанбаатар хотын харьяа Монгол Улсын гарамгай мэргэн Т.Базарханд ахлагчтай “Соргог хамгаалалт” ХХК-ийн багийн харваачдыг энэ удаагийн наадмын тусгай дугаарын зочдоор урилаа. Сонгодог, ардын урлагийн мэргэжилтэй 20-35 насны залуусаас бүрдсэн авьяаслаг залуу харваачтай баг гэдгээрээ бусад багаас ялгаатай ажээ. Т.Базарханд гуайн хувьд 36 жил шагайн харваж байгаа бөгөөд сүүлийн 12 жилийн турш залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.