СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-07-11

Т.Галбадрахын халиун морь Улсын наадмын хурдан их насны уралдаанд түрүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын халиун түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын уугуул аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага аман хүзүүдлээ.

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Б.Лхагва-Очирын уясан,  Г.Жавхлантөгсийн Живэр зээрд морь, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор морь, айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уяач Б.Эрдэнэбаярын загал саарал морь тус тус оржээ.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсаа байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны уралдаанд 265 шандаст хүлэг бүртгүүлснээс 212 нь тоосоо өргөжээ.  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.