Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэний болзол хангажээ.
Эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүлжээ.
Спортын мастер Б.Жалбаагийн шавь тэрбээр 2016 онд улсын наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн юм. Ийнхүү үндэсний сур, буриад сурын улсын мэргэн боллоо.
Улсын наадмын Буриад сурын харваанд түрүүлсэн Б.Пунсалдулам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.