Үндэсний их баяр цэнгэл наадмын Үндэсний сурын харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, 13 дугаар зуун цогцолборт амжилттай үргэлжилж байна. Үндэсний сурын харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн эрэгтэй 403, эмэгтэй 144 харваач ирж, цэц мэргэнээ сорьж байна.
Үндэсний сурын харваанд оролцож буй эрэгтэй харваачид 75 метр, эмэгтэй харваачид 65 метрээс 40 сум тавьж өрсөлддөг юм.
Улсын наадамд нэг түрүүлбэл улсын Мэргэн, хоёр түрүүлбэл Даян мэргэн, гурав түрүүлбэл Даяар дуурсах мэргэн, дөрөв түрүүлбэл Дархан мэргэн цол олгодог. Улсын наадамд 2 дугаар байр эзэлсэн харваач Гарамгай харваач цол, 3 дугаар байр эзэлсэн харваач Гоц харваач цол олгодог аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.