СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-10

Хурдан морины өнөөдрийн уралдааныг энэ сарын 13-нд болгож хойшлууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хүйн 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж, өнөөдрийн уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Учир нь Хүйн 7 худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол ус үүссэн байдалтай байсан аж. Тиймээс ийм нөхцөл байдалд бороо зогссон ч уралдаан болвол хүүхдийн эрүүл мэнд цаашлаад аминд нь аюултай байдал үүснэ гэж үзсэн юм. Тэгвэл зам халтираатай байгаа учир өнөөдрийн буюу долдугаар сарын 10-ны өдрийн гурван насны морьдын уралдааныг албан ёсоор цуцлах шийдвэрийг Хурдан морины салбар комисс дөнгөж сая гаргажээ.

Иймд өнөөдөр уралдах ёстой байсан хязаалан, эрлийз дунд, шүдлэн насны морьд энэ сарын 13-ны даваа гарагт уралдахаар болов. Харин маргааш хуваарь ёсоор дээд гурван нас буюу азарга, их нас, эрлийз дээд ангиллын морьдын уралдаан болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.