У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр 10.00 цагаас анхны хуралдаанаа хийж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” асуудлыг Шадар сайд Я.Содбаатар оруулж ирсэн бөгөөд “Коронавирусээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны долдугаар сарын 31-нийг дуустал сунгах” шийдвэр гаргасан байна.
Мөн улсын хэмжээнд усархаг аадар бороо орсон, зарим бүс нутагт тарваган тахал өвчин илэрсэн зэргийг харгалзан үзэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны долдугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гаднаас өвчин орж ирнэ гэж айхаас илүү гудамжиндаа урсаж байгаа жорлонгын ялгадаснууд чинь хамгийн Аяултай боллоо доо
хорио цээрээ сунгасан мөртлөө төрийн ноёдууд женко турд наадам хийж байгаа нь ард түмнээ уландаа гишгэж, доромжлож бгаагюу гэж ойлгох вэ?