СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-10

Үер усны ослоор өчигдөр хоёр хүн эндлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна

Эрэн хайх, аврах ажиллагаа: Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн нэгдүгээр гудамжинд долдугаар сарын 09-ний өдөр 40 настай, эрэгтэй үерийн усанд осолдон нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн дэргэд “Туул” голд хүн живсэн тухай дуудлага тус өдрийн 12:30 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 21 км замыг туулан 12:53 цагт очиж иргэн Б/25 настай, эрэгтэй/ усанд живж амь насаа алдсан байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн аж.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Булган аймгийн Бугат суманд ширүүн усархаг аадар бороо, мөндөр 30 минут орсоны улмаас үер бууж арван айлын гэр, долоон автомашин гэмтэж, есөн хурга үерт урсжээ. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд малчин О-ийн 140 бог мал /20 ямаа, 120 хонь/ “Хөх тойрон” нуурнаас ус уусны дараа хорогдсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.