Хүй долоон худагт Хурдан морины салбар комисс хуралдаж, хязаалан насны морьдын уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа.
Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол уснууд үүссэн байдалтай байна. Хэрвээ нөхцөл байдал ийм байвал, цаашлаад бороо зогссон ч уралдаан болбол хүүхдийн амь насанд аюултай байдал үүснэ гэж үзэж байгаа юм байна.
Хурдан морины салбар комисс “Зам шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна. Түр хойшлуулж, дахин шалгасны дараа уралдааны цагийг товлоно” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.