СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхий даяар гоо сайхны хагалгаа хийлгэх явдал эрс нэмэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж, улс орнууд амны хаалт зүүхийг шаардаж байгаа энэ үед иргэд гоо сайхны хагалгаа хийлгэх нь эрс нэмэгдсэн болохыг судлаачид тогтоожээ.

Иргэд олон нийтийн газарт амны хаалт зүүж гоо сайхны хагалгаанд орсон шарх сорвио нууж далдлах боломжтой болсон төдийгүй ихэнх ажилтан гэрээсээ ажиллаж бусдад мэдэгдэлгүй түргэн эдгэх нь үүнд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Хэдийгээр .

Америк, Япон, Өмнөд Солонгос, Австрали улсуудад иргэд уруул дүүргэгч, ботокс, царайны хэлбэр засах, хамрын хэлбэр засах мэс ажилбарууд урьд өмнөх жилүүдээс эрс нэмэгджээ. Лос Анжелест амьдардаг Арон Хернандез уруулаа дүүргэж, хацрын өөхөө багасгах ажилбар хийлгэсэн бөгөөд олон нийт тусгаарлалтад орсон энэ үеийг ашиглаад өөртөө зориулж хийхийг хүсч байсан өөрчлөлтүүдээ хийлгэхээр шийдсэн гэжээ. Тэрээр хорио цээрийн үед ажилдаа явахгүй тул гэртээ байж өөрийгөө бүрэн эмчлэхэд асуудалгүй болсон байна.

Техаст үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн гоо сайхны мэс заслын эмч Род Рорич хэвийн үеийнхээс илүү ачаалалтай ажиллаж байгаа, шаардлагатай тохиолдолд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа гэдгээ ярьжээ.

Гоо сайхны мэс заслаараа алдартай Өмнөд Солонгос улсад мөн гадны жуулчдыг хүлээж авахаа больсон ч дотоодын өвчтөнүүд ихээр хандсаар байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.