Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг “Хавцал” гэдэг газар долдугаар сарын 10-ны өдрийн 00:14 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн төв /сумаас баруун зүгт 16 км өргөрөг 49.43N, уртраг 105.75E/ Хубилай Сэцэн хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Газар хөдлөлтийн мэдээллийг тухайн цаг үед аймгийн Онцгой байдлын газрын шуурхай алба ОБЕГ-т мэдэгджээ.
Тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Газар яагаад хөдөлдөг вэ?
Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэснээр манай дэлхий долгисон хөдөлгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.