СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөүл хотын дарга нас барсан байдалтай олдов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сун өчигдөр сураггүй алга болж, түүнийг эрж хайх ажил өрнөөд байсан юм. Сураггүй алга болсон хотын дарга нас барсан байдалтай олджээ.

Хотын даргын охин цагдаагийн газарт дуудлага өгч аав нь гэрээсээ явахаасаа өмнө захидал үлдээснийг хэлж хайгуулын ажил эхэлсэн байна. Түүний цогцсыг Сөүл хотын хойно байдаг Бугак уулнаас гар утасны дохиоллоор илрүүлэн олжээ.

Үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч амиа егүүтгэсэн байж магадгүй гэж үзэж байна. Учир нь . Гэвч энэ нь түүний алга болж, нас барсан шалтгаан гэдэг нь батлагдаагүй хэмээн мэдэгдсэн байна.

Сөүл хотын дарга пүрэв гарагт хотын захиргааны байранд Ерөнхийлөгчийн албаны төлөөлөгчтэй уулзах ёстой байсан ч уулзалтаа цуцалжээ. Цагдаагийн офицер Ли Бён Сёкийн хэлснээр хяналтын камерын бичлэгт хотын дарга 10 цаг 53 минутын үед уулархаг бүс рүү нэвтэрсэн байна.

Пак Вон Суныг эрж хайх ажилд цагдаа, гал сөнөөх ангийн 600 ажилтан дрон, үнэрч нохой ашиглан оролцжээ. Цогцсыг нь аваачсан Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлгийн гадаа иргэд цугласан байна.

Тэрбээр 2011 оноос хойш Сөүл хотын даргаар ажилласан бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард нийслэл хотын даргаар гурав дахиа улиран сонгогдсон анхны хүн болжээ. 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэг байсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.43

Нас барсан байдалтай олдсон гэнээ, модон хэлтэй монголоо алдсан юм бэ? Гадаад хэлтэй байх яахав, эхлээд монгод хэлээ сураач, заваан юмаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.