Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг 1994 онд батласан бөгөөд 2009 оноос эхлэн “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэх болсон юм.
Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлүүдийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай. Энэ дагуу Төрийн далбаа мандуулах ёслолыг өнөөдөр/2020.07.10/ 09:00 цагт зохион байгуулна.
Монгол улс түүхэндээ зургаан удаа төрийн далбаагаа сольж байсан бөгөөд өдгөө хэрэглэж буй төрийн далбааг 1992 оноос Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт:
"Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.