СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-09

Наадмын өдрүүдэд иргэдийг гол ус руу ойртохгүй байхыг анхаарууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюул болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, Баруун болон Говийн аймгуудын нутгаар долдугаар сарын 10,11,12-нд дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас ард иргэдийг сэрэмжлүүлж байна.

Наадмын өдрүүд таарч байгаа тул иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч ажил, амралтаа зохицуулах шаардлагатай. Мөн амралт зугаалгаар явахдаа хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдалд, ялангуяа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхааруулж байна” хэмээн мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.