АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн цагаан арьст ажилтан өнгөт арьст иргэн Жорж Флойдын хүзүүн дээр найман минут гарны турш өвдөглөж амь насанд нь халдсан явдал дэлхий дахиныг цочирдуулж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал цуглааныг өдөөсөн билээ.
Шүүхийн танхимд шинээр дэлгэгдсэн баримтан дээр Жорж Флойдын амьсгал хураахынхаа өмнө сүүлчийн мөчид хэлсэн үгнүүдийг танилцуулжээ. Хохирогч нас барахынхаа өмнө ээж болон хүүхдүүдийнхээ төлөө уйлж, цагдаагийн ажилтан намайг алахыг оролдож байна хэмээн хэлжээ.
Гартаа гавтай, газар нүүрээрээ хэвтсэн Флойд “амьсгалж чадахгүй байна, чи намайг аллаашдээ залуу” гэж хэлэхэд цагдаагийн ажилтан Дерек Шовин “ярихаа боль, чарлахаа боль, ярих тусам чинь хүчилтөрөгч дутагдана” гэсэн байна.
Жорж Флойдыг үхэлд хүргэх үед Дерек Шовиноос гадна Томас Лэйн, Александр Куэнг, Тоу Тао гэсэн гурван цагдаа хэргийн газарт хамт байсан юм. Эдгээр хүмүүсийг цагдаагийн үүрэгт ажлаас нь халж, баривчлан саатуулсан. Хохирогчийн хүзүүн дээр хэрцгийгээр өвдөглөсөн офицер асан Шовинд хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг оноож байгаа бол бусад гурвыг хүн амины гэмт хэрэг үйлдэхэд тусалсан хэмээн буруутгажээ.
Өнгөт арьст эрэгтэйг хуурамч 20 долларын дэвсгэртээр тамхи худалдаж авахыг оролдсон байж болзошгүй хэмээн сэжиглэж дэлгүүрийн гадаа цагдаа нар саатуулсан юм. Флойд баривчлагдахаасаа өмнө удаа дараа офицеруудаас уучлалт гуйжээ. Эцэст нь хүзүүн дээрээ өвдөглүүлснийхээ дараа 20 гаруй удаа амьсгалж чадахгүй байгаагаа хэлжээ.
Урьд өмнө хэргийг газарт байсан гэрчүүдийн гар утсан дээрээ хийсэн бичлэгүүд олон нийтэд хүрснээс албан ёсны цагдаагийн камерын бичлэгүүдийг дэлгээгүй байсан юм.
Эх суралж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
delguuriinn hudaldagchiig barivchlahgui yu terl ehleed huuramch mongo gez tsagdaag duudsan trd tiim duudlaga avsan uchir aimar hulgaich zalit heregten gez tsagdaanuud bodson bna
4 хар арьст залуус тэргэнцэртэй явдаг цагаан залууг алсаны дараа хэн ч юу ч яриагүй адилхан бишүү бодоцгоо