СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хүчирхийлсэн” сурагчтайгаа гэрлэсэн багш эмэгтэй хорт хавдраар таалал төгсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Сиэттл хотын дунд сургуулийн багш 1997 онд 13 настай сурагчаа хүчирхийлсэн хэрэгт холбогдон долоон жилийн хорих ял авчээ. .

Дунд сургуулийн багш эмэгтэй сурагчаа хүчирхийлсэн тухай мэдээ Сиэттл хот төдийгүй АНУ даяар дуулиан тарьж байжээ. 34 настай багш өөрийн 13 настай сурагч Вили Фуалауг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдав. Эмэгтэй сурагчийнхаа хүүхдийг төрүүлэн долоон жилийн ял авч, ялаа эдэлж суллагдсаныхаа дараа сурагчтайгаа гэрлэж, дахин хоёр дахь хүүхдийг нь төрүүлжээ.

Летурно, Фуалау нар 2005 онд гэрлэж 12 жил амьдарсан боловч 2017 онд тодорхойгүй шалтгаанаар гэр бүлээ цуцлуулж салсан байна. Удалгүй багш эмэгтэй хорт хавдраар өвчилж, сүүлийн нэг сарын хугацаанд 24 цагийн байнгын асаргаа шаардахад сурагч нь төдийгүй нөхөр нь байсан Фуалау дэргэд нь байж эцсийн амьсгалаа хураах хүртэл асарчээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.