СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-09

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон үер усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ, УЦУОШГ-аас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл:

“2020 оны эхний хагас жилийн байдлаар .

Сүүлийн гурван жилийн статистик дүнг харвал, жил бүрийн баяр наадмын өдрүүдээр дунджаар арав орчим хүн гол усанд амь насаа алдаж байна. Энэ жилийн наадмын хувьд цар тахлаас болоод наадмыг цахимаар явуулж байгаа учир иргэд хөдөөг зорих нь их байх магадлалтай. Тиймээс аян замдаа болгоомжтой явж, бие биедээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэх шаардлагатайг хэлмээр байна.

Баярын үеэр гол, усанд амь насаа алдаж байгаа тохиолдлын . Усны осолд өртөж амь насаа алдаж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь эрчүүд, насны хувьд 50 хувь нь 18-30 насныхан байгаа" гэв.

ЦУОШГ-ын инженер М.Должинсүрэн:

". Өнгөрсөн хоногт гэхэд Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэд усархаг бороо орсон. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараад аянга буусан байна.

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулбал: 10-нд зүүн аймгууд, 11-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 12, 13-нд Баруун, Төв, Зүүн аймгуудаар 14-нд нутгийн хойд хэсгээр борооших төлөвтэй байна. Ер нь ихэнх нутгаар гэнэтийн дуу цахилгаантай, усархаг бороонууд орохоор байна.

Агаарын температурын хувьд 10-нд 15-20 градус сэрүүхэн, 11-нээс дулаарч эхэлнэ.

Газрын хөрс борооны улмаас чийгтэй үед, агаарын температур нэмэгдэх нь гэнэтийн ширүүн аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг учраас наадмын өдрүүдээр гэнэтийн аадар борооны эрсдэл өндөр байна” гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.