СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зааны ясан эргийн Ерөнхий сайд хурлын дараа амьсгал хураажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Зааны ясан эрэг улсын Ерөнхий сайд Амаду Гон Кулибали Засгийн газрын танхимын хуралдааны дараа биеийн байдал нь гэнэт муудаж нас барсан байна. 61 настай Ерөнхий сайд ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгч сонгуульд эрх баригч намаас нэр дэвшихээр сонгогдоод байсан юм.

Одоо байгаа Ерөнхийлөгч Алассан Уаттара энэ жилийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа Ерөнхий сайд шинээр нэр дэвшихээр болоод байжээ.

Ерөнхий сайд агсан Гон Кулибали хоёр сарын турш Франц улсад зүрхний эмчилгээ хийлгэж байгаад эх орондоо буцаж ирээд удаагүй байсан ажээ. .

Кулибали 2012 онд зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эх орондоо эргэн ирснээ зарлаж, ажиглагчид түүнийг Зааны ясан эрэг улсын дараагийн Ерөнхийлөгч болох өндөр магадлалтай эрхмээр нэрлэж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.