СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Хабаровскийн хязгаарын захирагчийг захиалгат аллагын хэргээр баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилчид Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургалыг 2004-2005 оны хооронд хэд хэдэн хувиараа бизнес эрхлэгчийн цуврал аллагыг үйлдсэн гэмт бүлэглэлийг зохион байгуулсан хэрэгт сэжиглэн, баривчилжээ.

аж. Оросын Мөрдөн байцаах хороо өнөөдөр буюу долдугаар сарын 9-ны өглөө хийсэн баривчилгааны бичлэгийг ил болгон, “Фургалыг удахгүй яллах бөгөөд мөрдөн байцаалтын хэсэг түүний эсрэг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүхэд хандах болно” гэлээ.

Гэмт хэргүүд тохиосон 2004-2005 оны үед Фургал модон материалын үйлдвэр, дараа нь хаягдал металлын үйлдвэр эрхэлдэг байжээ. Харин Хоёр жилийн дараа Фургал тус улсын Төрийн Думд суудал авсан.

Бүлгийн гишүүд болох эдгээр этгээдүүд Хабаровск болон ойролцоох Амур мужийн орон нутгийн бизнес эрхлэгчдийн эсрэг цуврал гэмт хэрэгт холбогдсон гэж мөрдөн байцаагчид мэдэгдэв.

Эх сурвалж: Meduza, RT

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.