СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-07-09

Д.Нямхүү: 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны /2020-07-09/11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Монгол улсад коронавирусийн 227 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 12 сая 142 мянган хүн өвчилж, 550 мянган хүн нас баржээ. Улмаар 6.9 сая хүн эдгэрч, таван сая хүн эмчлүүлж байна. . Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 200 мянган хүн шинээр өвчилсөн нь өмнөх өдрөөс өссөн дүн буюу нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6,562 хүн шинээр халдвар авч, 173 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Чита мужуудад 35-70 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 289 хүн ажиглалтад орж, 288 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,996 хүн ажиглалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн байгаагаас зургаан хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад долдугаар сарын 08-нд нийтдээ 701 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй.
Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ. 19 настай Цэргийн сургуулийн оюутан 56 хоног, 37 настай оюутан 42 хоног эмчлэгдэн гарлаа. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 227, эдгэрсэн 197, эмчлэгдэж буй 30 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 27, хүнд гурван хүн байна. Мөн өчигдөр тусгаарлан ажиглах байрнаас нэг жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчран төрүүллээ” гэв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.