Энэ сарын 7-ны шөнө “Богд-Ар” хорооллын зургаан давхрын цонхноос бага насны эмэгтэй хүүхэд зүүгдэн, эгч нь гараас нь барин аргацааж байжээ. Хөршийнхөн нь эмнэлэг, цагдаа дуудсан ч бяцхан охид тусламж иртэл тэсвэрлэж чадахааргүй байсан тул дээд айлынх нь залуу хөршийнх нь тагтаар дамжин, цонхыг нь хагалан охидын амийг аварсан тухай тус хорооллын оршин суугчид мэдээлсэн юм. Өдөр бүр бяцхан үрс эндсэн харамсалтай мэдээлэл ар араасаа хөврөх болсон өнөө цагт иргэний эр зориг гарган хүүхдийн амь аварсан 21 настай Б.Сарандоржтой ярилцлаа.
-Энэ үйл явдал хэдэн цагийн үед болсон бэ. Та анх яаж мэдээлэл авав?
-Долдугаар сарын 6 7-нд шилжих шөнө 02:10 цагийн үед хүмүүс шуугилдаад байхаар нь хэрэгт дурлаад цонхоор хартал “Доод давхраас чинь хүүхэд цонхоор уналаа” гэж хүмүүс орилсон.Санд мэнд гэрийн углааштайгаа буугаад очтол дээд, доод айлынхан, хөршийн залуучууд гараад ирчихсэн байсан. Ер нь бол анх орцны үүдэнд эхнэр, нөхөр хоёр маргалдаж зогсоод, дээшээ хартал бага насны хүүхэд цонхон дээр зогсож байж. Тэгээд “Хүүхдээ аваарай” гэж орилсон ч хэн ч гарч ирээгүй гэсэн. Цаана нь мөн бага насны хүүхэд харагдсан тул сандарч орилсноор ойр хавийнхан мэдэж.
Ямар азаар гадаа хүн байж таарсан юм л гэж бодсон. Түүнээс шөнө дунд хаана, юу болж байгааг тэр бүр мэдэх боломжгүй шүү дээ. Хажуу айлын хүн нь “Хүүхэд уйлах чимээ бага зэрэг л сонсогдсон” гэж байсан. Хүүхдүүд ямар нэг шалтгаанаар уйлж байдаг болохоор хэн нэгэн хараагүй бол аймшигтай зүйл болоход ойрхон байсан.
-Тэгэхээр нэг биш хоёр хүүхэд цонхон дээр байжээ. Хүүхдүүд ямархуу байдалтай байсан бэ?
-Тийм. Гурав, дөрвөн насны эгч дүү хоёр байсан. Дүү нь цонхны гадна талд маш нарийн ирмэг дээр тогтчихсон, дөрвөн настай эгч нь дотор талаас дүүгийнхээ гараас зуурчихсан, байдаг чадлаараа татсан байдалтай байсан. Хоёулаа уйлаад, шоконд орчихсон. Сүүлдээ дуу ч гарах тэнхэлгүй болсон байх. Хүмүүс “Доошоо харж болохгүй шүү. Айж болохгүй шүү” гэх мэтээр орилоод л байсан.
-Тийм байдалтай хэр удсан бол?
-Хоёулаа хэтэрхий жаахан болохоор тусламж хүсэж чадахгүй удсан болов уу. Биднийг олж харахаас өмнө хэр удсан юм, бүү мэд. Ямартай ч хажуу айлынхан нь тусламж дуудаж, эмнэлэг, цагдаа, 108-ынхан иртэл 20 орчим минут болсон. Бид тусламж дуудчихаад, зүгээр хараад суугаагаагүй. Хүн бүр л ямар нэг байдлаар туслахыг хичээж байлаа. Тэгэхгүй бол бяцхан охид хэчнээн удаан тэсэх билээ дээ.
-Албаныхан ирэхээс өмнө охидыг аварч амжжээ. Яаж техник хэрэгсэлгүйгээр зургаан давхрын цонх руу очив. Хэр хүндрэлтэй байсан бэ?
-Намайг буугаад очиход хажуу айлынхан нь хаалгыг нь онгойлгохыг оролдоод зогсож байсан. Гэвч бүргэд хаалга эвдэж, онгойлгоход төвөгтэй. Тэгээд хажуу айл руу нь орж, тагтаар дамжин цонх руу очихоор шийдсэн. Хүмүүс сандралдчихсан байсан хэдий ч хоорондоо маш сайн ярилцаж, шийдвэр гаргаж байсан. Нэг хэсэг нь хаалгыг онгойлгох, бид тагт руу явах гэх мэт. Тэр айл хоёр цонхтой бөгөөд хүүхдүүд цаад талын цонхон дээр байсан.
Хамгийн хэцүү нь хоёр цонх хоорондоо нэлээд зайтай, хүрч очиход маш нарийн ирмэгээс өөр хөл тогтоох зүйлгүй байсан. Хэрвээ дотор байгаа хүүхэд наад талын цонхоо онгойлгож өгөхөөр бидэн рүү гүйвэл дүү нь уначихна. Тийм болохоор бид бие биенийхээ гараас маш сайн барьж, арай жижиг биетэйгээр нь X ангийн хүүг наад цонх руу ойртуулж, цонхыг хагалуулсан. Ингээд цонх хагарсны дараа гараа оруулан дотор талаас нь онгойлгож, цонхноос зүүгдсэн охиныг дотор талаас нь өргөж авсан.Энэ хугацаанд байрны доод давхарт зогсох хүмүүс дээрээс нь шил унахыг ч тоолгүйгээр хүүхдүүд болон биднийг унавал тосож авахад бэлдэн хөнжил, гудас зэрэг зөөлөн материалтай зүйлс барьж зогссон.
-Хүүхдүүд яагаад шөнийн цагт асран хамгаалагчгүй байсан юм бол?
-Би аж амьдралыг нь сайн мэдэхгүй. Хөршүүдийнх нь ярьж буйгаар ээж, аав нь ээлжийн ажилтай. Тэр өдөр хамаатны дүүдээ хэлчихээд ажилдаа явсан байгаа юм. Хүүхэд харах ёстой хүн нь ирээгүй юү, харж байгаад түр орхиод гарсан уу мэдэхгүй. Магадгүй ээж, аавыгаа хайж цонхоор харж байгаад ийм зүйл болсон байх. Ямартай ч гэрийнхэнтэй нь холбогдох гэж нэлээд удсан. Манай байрныхан коронавирустэй холбоотой тоолуурын заалтаа мессэжээр явуулж байгаа учир СӨХ-ноос гэрийн хаягаар нь утасны дугаарыг нь шүүлгэх гэсэн боловч мессэжээ устгасан байсан.
Цагдаа нар бичиг баримтаар хөөж, бүртгэлтэй утасны дугаарыг нь олсон ч холбогдоогүй. Тэгээд юнивишнтэй холбогдож, ахин нэг дугаар олсон ч утсаа аваагүй. Охид нэлээд айж, цочирдсон байсан ч эмнэлгийн тусламж ирсний дараа тайвширсан. Тэгээд би явчихсан. Миний сонссоноор нэлээд сүүлд гэрийнхэн нь мэдэж, ирсэн гэсэн.
-Энэ явдлын дараа гэрийнхнээс нь тантай холбогдсон уу?
-Одоогоор надтай холбогдоогүй. Харин хажуу айлынхаа хүмүүстэй уулзаж, талархсанаа хэлсэн гэсэн. Угаасаа энэ бол ганц миний биш, маш олон хүн санаа сэтгэл нийлж, ажилласан. Тэнд арав гаруй хүн байсан. Доор хэчнээн хүн байсныг мэдэхгүй.
-Хүний амь нас аварсан учраас байрныхнаас нь эхлээд олон хүн талархал илэрхийлж байгаа байх. Сэтгэгдэл хэр байна вэ?
-Мэдээж хүний амь нас аварсандаа баяртай байгаа. Бяцхан үрс эсэн мэнд байгаа нь л чухал шүү дээ. Бид чадах бүхнээ хийж, мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Ингээд бүх зүйл сайнаар дууссан нь сайхан. Түүнээс би магтуулах нь онц биш. Хэчнээн ажилтай ч хүүхдээ харгалзах хүнгүй, гэртээ түгжиж битгий орхиорой гэж эцэг, эхчүүдээс хүсмээр байна. Мөн СӨХ оршин суугчдынхаа, хөршүүд бие биенийхээ утсыг мэддэг байх хэрэгтэйг ойлгосон.
П.Даваажаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна амжилт хүсье
Сайхан сэтгэлтэй хүмүүсийн үйл нь бүтэг. Ямар мундаг хүмүүс вэ?
Мундаг байнаа. Бас уншиж байхад аймаар байлаа шүү. Монголын хаана ч аюулгүй байдал, орчин, бодлого байхгүйн шинж шүү.
Ашгүйдээ чамд үнэхээр 2 охины өмнөөс их талархаж байна
уншаад бүр уйллаа сайхан мэдээ бн даанч нийгэм маань иим л бн даа хүүхдээ харх гхээр мөнгөгүй бх гээд ажил хийхээр арай гээ амьдралаа залгуулж амьдрч бна сайхан цаг хэзээ ирэх нү
Yamar ih buyn be AZ jargal hvsiy
yasan mundag hvmvvs we jaahan vrs hvnii uuriin yalgaa yu baihaw bayrlalaa
aztai xuuxduud yumaa.
Mundag bna aa.
Зуу насал дүү минь!.Санасан бүхэн нь бүтэж байх болтугай !
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос амжилт хүсье.
Залуу хүмүүс болгон энэ Сарандорж шиг зоригтой шийдэмгий ажиллаж чадахгүй байсан. Төр, ..... тэр хамаагүй тараадаг одонгоосоо Сарандорж хүүг шагнаарай.
Aztai huuhduud.aztai aav eej bn.saihan setgelt humuusiin buyn delgerch yvagee.
hoorhon bytshan ohinii amiig avarsand bayrlalaaa.
Балчир хүүхэдтэй байж цонхны хаалт хийлгэхгүйдээ.
Тэнд баысан бүх оршин суугчдад хүүхдүүдиын өмнөөс талархаж байна. Тэд бүгд ингэж сэтгэл гаргаагүй бол бид өглөөг бас нэгэн эмгэнэлт мэдээгээр угтах байлаа. Эцэг эхчүүд бид миний чиний гэлтгүй өөрийн үр шигээ санаж сэтгэл нь сэмэрч халаглаж байдаг шүү дээ. Маш их баярлалаа
Хvvхдvvд аврахад оролцсон, сэтгэл зовниж байсан бvх хvмvvcт баярлалаа Уншаад хоолой зангирлаа
Mundag ymaa az jargal husie buyan ni ireg
amidrald ni az jargal hvsie.hvnii ami awarna gdg tom buyan
Сайн үйлс дэлгэрэх болтугай сайхан залуучуудад баяр хүргэе
Сайаөн сэтгэлт мундаг залууд буян нь бороо шиг асгарах болтугай
Ashguidee.Mundag duud bayar hurgey.Etseg eh n gj yamar gariutslaggui humuusevdee!!!!
saixn setgelt humuusiin ajil uils n setgel shigee butej bh ger buld n az jargal husey
Баяр хүргэе залуу минь. Хөөрхийдөө тавихгүй бариж байсан охин ямар их шоконд орсон болдоо
Тусалсан бүх хүмүүсд баярлалаа. Нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн үлдэж байгаад маш их баярлаж байна. Та бүхний юу санасан 9 цагаан хүсэл нь биелж байх болтугай
Мундаг залууд бүүр мааш их баярлаж байна. Үнэхээр том буян хийжээ.
bayrlalaa ervvl enhiig hvsie
Сайн үйлс дэлгэрэх болтугай.Азтай хүүхдүүд буянтай хүмүүс,
Мундаг залууд болон тусалсан хүмүүст баяр хүргэе
Aztai huuheduud bn ashgui dee ene zaluud sain saihaniig husie!
Mundag huud mach ih bayrlalaa.Hunii ami awarsan hunii buyn zaya n tegch saihan bnaa.Dahin bayrlalaa.
Сайхан сэтгэлтэй хүмүүс таарч 4 настай эгч бас мундаг юм азтай хүүхэд байна эрүүл энхийг хүсье.
Мундаг залууст баярлалаа. Ашгүй дээ
Bayarlalaa saihan setgelt hurshuud ee
Ээ бурхан минь элэг бүтэн үлдлээ...эгч нь ямар ухаагтай юм бэ...
ямар сайхан мэдээ вэ баярлаад барахгүйнээ
буян ирнээ. ажил үйлс нь сайхан бүтнэ. амжилт хүсье оролцсон бүх хүмүүст нь
Bulganiih gj bn. Sain bn. Daruuhan. Amjilt.
Super
bayrlalaa uils buxen n butej yag
Баяр хүргэе сайхан сэтгэлийн үзүүрт шар тос,дүүд сайн сайхныг хүсэе.
Mundag zaluudaa buh humuusd ajiliin amjilt husie
Bayr hurgey... sain uils ni ulam ih delgereh boltugai mundag zaluu bn aa
Bayrlalaa
ямар мундаг юм бэ ус уух хувьитай л үрс юм
Сайн зүйл хийжээ бүгдэндэн баярлалаа нэг гэр бүл элэг бүтэн үлдлээ
Тийм ээ бид хөрш айлууд утасны дугаараа ч хэрэгтэй үед мэдэж баймаар юм Яасан сайхан сэтгэлтэй хүмүүс вэ Хүүхдүүдийн заяа түгшжээ
Баярлалаа энэ залуу болон бусад хүмүүст