СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн оюутан сурагчдыг улс төрийн үйл хэрэгт оролцохыг хорилоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятадын эрх баригчид Аюулгүй байдлын шинэ хууль баталж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Хонконгт шинэ алба нээлтээ хийж, ардчиллыг дэмжигчдийн бичсэн номыг хурааж авах зэргээр хэд хэдэн өөрчлөлт ээлж дараалан хийгдэж байна..

Тухайлбал оюутан сурагчид улс төрийн сэдэвтэй дуу дуулах, уриа суртал ухуулга нийтлэх, хичээлээ таслах зэргийг хатуу хорьсныг Хонконгийн Боловсролын сайд мэдэгджээ. Өнгөрсөн жил эхэлсэн ардчилал, эрх чөлөөний төлөө жагсаал тэмцэлд сургуулийн хүүхдүүд ихэнх хувийг эзлэн залуу үеийн төлөөлөл болж дуу хоолойгоо хүргээд байсан юм.

Сурагчид Хятадын төрийн дууллыг үгүйсгэж оронд нь “Хонконгийг магтан дуулья” нэртэй дууг чангаар дуулж жагсаалд нэгдсээр иржээ. Боловсролын сайд Кевин Юнг энэ дууг улс төрийн сэдэвтэй ойрхон тул хориглох шийдвэр гаргасан байна. Хүүхдүүд энэ дууны аяыг тоглох, дуулах, олон нийтийн цахим сүлжээгээр нэвтрүүлэх зэргийг бүрэн хорьжээ. Ийнхүү сургуулийн сурагчид нэг дор цуглах , улс төрийн сэдэвтэй уриа хэлэх, дуу хоолойгоо хүргэх эрхгүй болж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ахмадын сургааль алт
4 жилийн өмнө
192.82.75.135

Маш зөв. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуусыг "хүний эрх,ардчилал" гэсэн хоосон лоозонгоор улс төр төр хийж хийрхүүлж байгаадэдийн засгийн алуурчид баялгыг нь дээрэмдэх хомхой сэтгэлээгээр хорлонтой үйлдэл хийдэг,улс оронд нь үймээн самуун дэгдээж аврах нэрийдлээр дайн дажин дэгдээж хөөрхий залуусын ах дүү,аав ээж нь самуунд өртөж үхэл хагцал нцус, нулимасаар төгсдөг. жишээ АвганСыр,Ирак, Ливи гээд олон доо. улмаар улс орных нь бүрэн бүтэнд байдлыг алдагдуулж хаглан буталгах замаар ард иргэдийн нь амин чухал эрх ашгийг бусниулж баялгыг нь дээрэмддэгбашир аргад ашиглагдах хэрэггүй.Энэ бол хатуу үнэн. Иймд залуус эхлээд эхлээд боловсрол мэргэжил эзэмших нь нэн тэргүүний зорилт. Нас бид хүрч нийгмийн ороо бусгаа үзэгдлийн мөн чанарыг гадарлах болсон цагт улс төрийн үйл ажилгаанд идэвхтэй оролц.

zochin
4 жилийн өмнө
58.109.221.157

Huuhed zaluuchuud uls turuur hiirheh ni mash buruu shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.