Хүй долоо худаг орчимд нутагладаг малчин Л.Энхтайван адуугаа алджээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Танайх адуугаа алдсан гэсэн. Хэдэн тооны адуу, хэдийгээр алдсан бэ?
-Дөрөв хоногийн өмнө 20-иод тооны адуугаа алдлаа. Адуу урт хөлийн амьтан учраас идээшихээр явжээ гэж горьдож байтал буудаж алсныг нь өнөөдөр (өчигдөр) мэдлээ.
-Яаж мэдсэн бэ?
-Хуучин 22-ын товчоон дахь 1000 машины захаас урагш эзгүй хашаануудын хажууд төмөр зам байдаг юм. Тэр төмөр замын хажуугийн хонхорын сараалжин хашаан дотроос морьдынхоо толгойг олсон. Тэр хавьд амьдардаг хүмүүс гэдэс дотрыг нь цувуулсан адууны сэг олж, цагдаад мэдэгдсэн байна лээ. Биднийг хэргийн газарт очиход хашаа цоожтой байсан тул бид цоожийг нь эвдэж орсон. Хориод адууны лав наймынх сэгийг олоод байна. Бүгдийг нь буудаж алсан байна лээ. Монгол хүн хэзээ малаа буудаж алдаг байлаа. Буудуулсан морьд хурдан удмынх байсан. Хүрэхээс ч хайран, зураг шиг л сайхан адуунууд байлаа. Үлдсэн морьдын толгой байгаагүй. Тэгэхээр хаа нэг тийш туусан байх. Шөнийн цагаар, үүр цайхаас өмнө найман адуу нядлаад ачна гэдэг нэг, хоёр хүний барах ажил биш.
-Энэ талаар цагдаагийн байгууллагад хэзээ мэдэгдсэн бэ. Ямар хариу өгсөн бэ?
-Морьдоо алдсан тухай дуудлага уржигдар өгсөн. Тэр хавийн иргэд дуудлага өгснийг цагдаагийнхан надад хэлээд “ирж шалга” гэсэн. Манай морьдын толгой мөн нь батлагдсан. Хулгайчид мэргэжлийн бололтой тамхины иш ч үлдээгээгүй байна лээ. Зарим морийг духанд нь тулгаж буудсан бол нэг хэсгийнх нь толгойг цөм цохьсон байсан. Гэдэс дотрыг нь энд тэндгүй цувуулж, махыг нь хашаан дээр тавьж, сэврээсэн байна. Наадам дөхсөн энэ үед цагдаа нар малын хулгай, дээрмийн зөрчилд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Б.Бадамзул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хууль зүйн сайд малыг тамлаж алдаг хулгайч нарт хатуу арга хэмжээ авна гэдэгт итгэж бн
gariig ni tasdaad hay muusain hulgaich nariig
Um maanii badme hum !
Яг хурдан удмынх мөн үү хаана хаана хэдэд давхиж байсан гэрчилгээ үнэмлэх диплом нь байгаа юу , үнээ бол өдөрт 59 литр сүү гардаг маш өндөр ашиг шимтэй саалын ганц үнээ минь гэдэгсэн , ямаа бол хавартаа 100 кг ноолуур өгдөг ямаа байсан гэдэгсэн .
Чи тэр хулгайчуудын нэг уу
Баяр наадам болох гэж байхад хурдан морьдоо буудуулж хороолгосон монгол түмний маань хийморь доройиох вий. Ямар бузрын гарууд вэ
Малын хулгайн тухай хууль хэлэлцэх үэд Х.Нямбаатар гишүүн өнчин ишиг хулгайлсан хүнд хатуу ял зэм хүртээх юм ярьсан.22-иод адуу тэр дунд хурдан морь байна.Хуучин цагт малаа халуун зэвсэг ашиглаж алахыг хатуу хориглосон ,ял шийтгэл нь хатуу хзаалттай хууль байсан. Бодвол өөрчлөгдөж сайжирсан байх.Нямбаатар хэрхэн шийтгэхийг хүлээж байна
муухай монголчууд
Морь битгий хэл хунийг алаад хашаанд хаяад явсан хэрэг саяхан гарсан байсан. Уг нь манай цагдаа сайн л илруулдэг юм байна лээ. Хулгайчуудыг олоод оорсдийг нь духанд нь бууддаг болоосой.
Энэ их муухай хэрэг байна алдсан хүн та тайвшир таныг адууг хулгайлж алсан гарууд одоо ггүнзгий хар нүхэнд аравгар хөлтэй амьтанд амьдаараа зулгаалгаад өтгөн шингэнтэйгээ холилдоод түүнээсээ голоо зогоогоод тарчилж байгааг би харлаа.Тэд их удаан зовно гол нь тасрахыхаа өмнө аадуу мину гэж нэг орилноо зүгээр тэд үйлээ эдлээд эхэлчихэж тэдний нүглийг өршөө дээд тэнгэр минь
ямар муухай хулгайч вэ, цагдаа заавал олоод тэр хулгайчийг хүний амь хороосонтой ижил үзэж шийтгээрэй. Адуу буудаж ална гэж санаанд ч багтахгүй байна, муусайн хулгайч нарт сургамж болгон хатуу шийтгэх хэрэгтэй
maliin hulgai gej mun olon jil yarilaa daa Shiidej boldoggui l yum bh daa Tsagdaagiin tusgai heseg baiguulaad shunu erguul hiij ajillaaach
хуушуурны махны дайн ч эхэллээ
Монголоо алдсан хоёр хөлтэй хүний сүгнүүд, ер н монгол хүн гэж байгаа юмуу
Оркууд олноороо хот бараадаад ажилгүй, орлогогүй ийм л юм хийж байгаамдаа
АНУ Цаазын ялаа сэргээнэ нэсэн үү?Манайх я гэсэн тэднийг даган баясдаг тул цаазын ялаа сэргээ.Тэгээд ШАР ХАДанд нээлттэй цаазын газар байгуул.Түн хийлгээд орхи.Яахав ар ах дүү нь авна биз.Цагийн хязгаар хэтэрвэл зуух байгаа биз.
АНУ Цаазын ялаа сэргээнэ нэсэн үү?Манайх я гэсэн тэднийг даган баясдаг тул цаазын ялаа сэргээ.Тэгээд ШАР ХАДанд нээлттэй цаазын газар байгуул.Түн хийлгээд орхи.Яахав ар ах дүү нь авна биз.Цагийн хязгаар хэтэрвэл зуух байгаа биз.
ямар аймаар юм бээ баривал монголчуудад нэр устай нь бүгдэд зара хамгийн гол нь удам судартай нь тэгээд монгол бол онцлог улс нүүдэлчдэд чингисийн цааз байх ёстой
Ямар муу ёрын хулгайч вэ хэлэх муу үг олдохгүй нь хайран мал
Ямар заваан юм бэ. За хулгайч нарч нинжин сэтгэлгүй мөнгөний төлөө хүмүүс. Тэднийг цаазлах ч багадна.
Цагдаа нарыг машинтай биш морьтой бологмоор байгаа юм даа.80 оны үед морьт Баяраа гэж мундаг хэсгийн төлөөлөгч Батсүмбэр хавиар байлаа .
Ymar aimaar yum be.
Малын хулгайчдыг өндөр ялаар тоогоо ч ээ бүүр галзуурч бнашүү