УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентын гишүүд 6-р сарын 30-нд тангарагаа өргөж, Анхдугаар чуулган хуралдаж эхэлсэн. Түүнээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган 9 удаа хуралджээ.
Хуралдаанаар УИХ, Засгийн газраа эмхлэн байгуулж өнөөдөр/2020.07.09/ ийнхүү хаалтаа хийх гэж байна. Анхдугаар чуулган хаалтаа хийгээд УИХ, Засгийн газрын гишүүд хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж, хөдөө орон нутгууд дахь зам, тээвэр, бүтээн байгуулалтуудтай танилцах ажээ.
Ингээд ээлжит бус чуулганыг 8-р сараас зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.