Америкт үерийн усанд унасан охины амь насыг хоёр монгол залуу аварчээ. 911 дуудсан ч, тэднийг ирэхийг хүлээж цаг алдалгүй, түрүүлж ирсэн нэг цагдаатай хамжилцан аварсан байна. Б.Амарбаясгалан, Б.Дашням хоёул гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд Чикаго хот руу аялах үед энэ үйл явдал болжээ.
-Сайн байна уу? Өөрсдийгөө танилцуулахгүй юу. АНУ-д ажиллаж амьдардаг уу?
-Б.Амарбаясгалан: -Намайг Баясгалангийн Амарбаясгалан гэдэг. Бид анх АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод гэр бүлээрээ ирсэн. Эхнэр маань өнгөрсөн жил магистраа хамгаалж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжоо ашиглан одоогоор эндээ ажиллаж амьдарч байна.
-Б.Дашням: -Сайн байна уу? “Family First MGL” нэртэй гэр бүлийн влог хөтөлдөг Билэгт овогтой Дашням байна. Одоогоор Калифорни мужийн Сан Франциско хотод эхнэр, хоёр хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна.
-Тухайн үед болсон үйл явдал дэлгэрэнгүй яриач?
-2020 оны 7 сарын 4-ний өдөр. Аяллын зургаа дахь өдөр. Манай хоёр гэр бүл АНУ-ын тусгаар тогтносны баярын өдөр Колорадо мужийн Денвер хотоос шууд Өмнөд Дакота муж руу явах маршруттай байсан юм. Гэтэл гэнэт бороо шиврэх үеэр бие биетэйгээ тоглоом наргиа болж “Бороо орж байна, Чикаго явах уу? Тэгээд дараа нь Нигара хүрхрээ үзчихээд буцах уу? “ гээд утгагүй наргиан хийж байгаад Чикаго хотын зүг хөдөлцгөөсөн. 2020 оны 7-р сарын 8-ны өдөр. Бидний аяллын арав дахь өдөр байсан. Төлөвлөгөө ёсоор бол Нью-Йорк мужид оршдог Нигара хүрхрээ рүү замд гарах ёстой байсан ч тухайн өдрийн өглөөнөөс хойш л тийш явах нь нэг л бүтэхгүй байсан. Калифорни мужийн харьяалалтай бид хэрэв Нью-Йорк муж руу орвол тэндээ 14 хоног сайн дураар өөрсдийгөө карантилах шаардлагатай болоод явчихсан. Тэгээд л тухайн мужийн дүрмийг даган, Нигара хүрхрээг хажууханд нь оччихоод үзэх боломжгүй болсон бид GUYAHOGA National Park-д оршдог нэгэн хүрхрээг үзэхээр шийдээд энэ явдалтай таарсан юм.
Биднийг Narional Park руу орох үед гэнэт хүчтэй бороо асгарч эхэлсэн. Хүрхрээ рүү очих жимийн эхэнд машинаа зогсоолд тавих үед гол хэвийн урсаж байснаа машинаас буух үед (бараг л 1 минутын дотор) эргээд хартал улаанаараа эргэлдсэн үер буусан байсан.
Эхэндээ үер буучихжээ ч гэж бодолгүй бид Хүрхрээ рүү жимээ даган алхаж байхдаа гэнэт эмэгтэй хүний орилох чимээ сонсогдлоо. Очоод хартал үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ, нөгөө талд нь нэг жаахан охин гишгэх ч газаргүй хаднаас зүүгдсэн байдалтай байсан. Бороо орсоор байсан тул дахиад хэдхэн минут энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж охин усанд урсахаар байлаа.
Манай эхнэрүүд 911-т дуудлага өгч, бид хоёр шууд л уртхан, барьцтай мод хайж эхэлсэн. Амарбаясгалан үлдэж, би машин руугаа олс авчрахаар гүйн машинд байсан олс хэт нарийн санагдсан ч яг тэр үед эхний цагдаа ирж таарсан тул цагдаатайгаа гурвуулаа цагдаагийнхаа авчирсан бүдүүхэн олсоор татаж гаргахаар арга зам хайж эхэлсэн. Охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлсэн учир бид амжилттай уснаас гаргаж чадсан юм. Яг тэр үед Аврах баг ирсэн. Энэ хөөрхөн охинд тусал гээд цаанаасаа Нигара Хүрхрээ үзэх маань бүтэхгүй байсан ч юм шиг...
Үер гэдэг чинь нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад, нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч, ээж болон ах дүүгээсээ салж үерийн нөгөө талд зүүгдэж тогтсон байсан.
-Тухай үед төрсөн сэтгэгдэлээ хуваалцаач, мэдээж хэрэг үерийн уснаас хүний амь аварна гэдэг бол өөрсдийн чинь амь насанд эрсдэлтэй үйлдэл шүү дээ?
-Б.Амарбаясгалан: Яг тухайн үед толгой дотор юу ч орж ирдэггүй юм билээ. Өөрсдөө тийм ч сайн сэлж чаддаггүй болохоор эмээж л байлаа. Гэхдээ хүний эцэг болсон хүн чинь тэр жоохон охиныг уйлаад орилоод тусламж гуйж байхыг үзээд яагаад ч зүгээр хараад зогсоод байж чадаагүй ээ. Сошиал дээр ингэж олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Эхнэр маань сэтгэл нь хөдөлж болсон явдлаа өөрийн хуудаснаа байршуулсан байсан. Бид нар хөдөө зам дээр явж байгаа болохоор сүлжээ орж гараад юу ч анзаараагүй. Гэнэт олон хүнээс сэтгэгдэл, найзын хүсэлт ирээд одоо л нэг зөв зүйл хийсэн дээ баярлах ухаантайгаа болж байна 😅.
-Б.Дашням: Охиныг аврахаас өмнө дотроо маш их айдастай байсан. Эрэггүй учир охин дээр алхаад очих боломж байхгүй, бид хоёр бараг л сэлж чадахгүй, бас урсгал ус доош жаахан урсаад л хүрхрээ болж доошоо цутгадаг учир үерлэсэн ус руу орох ч боломж байхгүй. Тийм болохоор хөл гишгэж болох хамгийн боломжтой доод хэсэгт очиж, дээрээс нь ямар нэг зүйлээр татахаас өөр аргагүй байсан. Машинд маань олс байсан ч хэт нарийн санагдсан. Ашгүй нэг цагдаа бидэн дээр бүдүүн олстой ирснээр охиныг дээш татаж гаргахаар болсон юм. Намайг айлгаж байсан зүйл бол “Энэ охин биеэ олсоороо сайн тогтоож уяж чадаагүй байвал яана, татаж байхад уясан уяа нь мултарчихвал яана, доошоо унах газар ч үгүй шууд усруу унана шүү дээ” гэсэн бодол байсан. Охиныг татаж дээш гаргаж ирээд, тэвэрч аваад дээшээ алхах үед тэр охины жижигхэн зүрх нь анзаарахгүй байхын аргагүй бүр дэндүү хүчтэй бас хурдан цохилж байсан. Түүнийг анзаарахын хажуугаар тэр охиноор маш их бахархсан. Тэр олсыг яаж уясан байсан гэж санана.
-Аварсан хүүхдийн гэр бүлийн зүгээс талархлаа илэрхийлсэн үү. Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ ?
-Б.Амарбаясгалан, Б.Дашням: Охины гэр бүл АНУ-ын тусгаар тогтнолын баяраар хамаатнаа зорьж бидний байсан хотод ирсэн байж. Тэд хэлэхдээ "Та нар байгаагүй бол юу болохыг хэлж мэдэхгүй юм. Үнэхээр хэмжээлшгүй их баярлалаа. Хэрвээ бидний амьдардаг Нью-Йорк муж улсад ирвэл, хэзээ ч хамаагүй заавал мэдэгдээрэй, сайхан хүлээж авах болно оо" гээд дугаараа солилцоцгоосон.
-Дэлхийд тархсан коронавирусийн хүнд үед АНУ-ын одоогийн нөхцөл байдал хэр байгаа вэ ? АНУ-д байгаа монголчууд маань мөн ямархуу байдалтай байна?
-Б.Амарбаясгалан: АНУ-ын хэд хэдэн мужуудад халдварын тархалт өндөр байгаа. Хамгийн их тархсан мужууд Нью-Йорк, Флорида мөн бидний амьдардаг Калифорни зэрэг орж байна. Анх аялах болсон шалтгаан нь эхнэрийн ажил карантинлагдаж, мөн энэ хямралын үед түрээсийн байраа илүү хямдаар солихоор хайж эхэлсэн. Тэгээд хүүхэдтэй учраас тэр бүр хямд байр олдохгүй машиндаа хэд хоног өнгөрөөх шаардлагатай болчихсон. Тэгэхээр нь хүндрэлийг боломж болгож зугаатай өнгөрөөн аялах санаа төрсөн юм. Ингэж бид аялалдаа гарч аль болох олон хүнтэй хотуудаар явахаас илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт газраар, хүний хөлөөс холуур, өөрсдийн машинаа унаж, өөрсдийнхөө майханд хонож агаар салхинд гарч явна.
-Б.Дашням: Энд ингэж хурдацтай өссөн шалтгаан нь анх өөрсдийгөө болон бусдыг хамгаалж маск зүүхийг урьтал болгохгүй, харин ч маск зүүж байсан хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй гэж цэрвэх хандлагатай байсантай нь холбоотой байх. Одоо бол бүх хүмүүсийг олон нийтийн газраар заавал масктай явахыг шаардаж, мөн 2-3 метрээс ойрхон бие биедээ ойртож болохгүйг сануулж байгаа.
-Б.Амарбаясгалан: Харин бидний мэдэж байгаагаар ямар нэгэн шалтгаанаар түр зуур ирсэн бараг 2000 орчим монголчууд энд гацсан байгаа юм билээ. Эх орон лугаа буцаж чадахгүй байгаа тэдэнд маань л тун хүнд тусч байгаа болов уу.
-Таныг тамирчин хүн гэсэн байсан. Магадгүй охиныг аврахад тамирчин хүн аль эсвэл хувь хүний чадвар тодорхой хэмжээнд нөлөөлөв үү?
-Б.Дашням, Б.Амарбаясгалан: Тийм ээ, бид хоёр хоёул хөл бөмбөгийн спортын мастер. Гэхдээ энд ирснээс хойш бараг тоглоогүй. Магадгүй багаасаа спортоор хичээллэж ирсэн маань үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж хурдан шаламгай, авхаалжтай байхад нэмэр болсон байх. Уншиж байгаа хүмүүс маань эндээс сургамж аваасай гэж хүсэж байна. Баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа, та хоёрт амжилт хүсье
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баяр хүргэе.Мундаг залуусдаа
Er zorigtoi saihan zaluustaa bayar hurgie.
Баяр хүргэе Монголчууд хамгаас хүчтэй.
Mundag shuu zaluus aa
Vneheer mundag zaluusdaa bayr hvrgie
Зоригтой сайхан сэтгэлтэй залуустаа баяр хүргье. Та хоёрынхоо гэр бүлд аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхныг ерөөе.
гайхалтай
Zaluusaaraa bakharkhaj bainaa ta nartaa sain saikhniig khuseye
Bayar hurgii zaluuchuuddaa! End l lav surguuliin huuhduuded turul burin uyag yaj zangidah talaar zaadag geseen! Er n buh zyulig zaana doo!
Бахархаж байна.
Бахархал бахархал мундаг залуусдаа амжилт
mundag ta 2 in get buld az jargal hisii
Xunii setgel iim saixan .. bayrlalaa, bolgoomjtoi bgaarai...eruul enxiig xusie
Мундаг монгол залуусдаа амжилт хүсье
Bayr hurgiy !
Bayr xvrge saixan setgelt zaluusdaa tsaashdinx ni ajil xodolmort ni ulam ix amjilt xvse
ugeer helhin argagui buyan byr hurhii yu sanasan 9 husel ni bieltsgeej yawaarai
Ухамсартай соёлтой мундаг залуусд баяр хүргье гайхалтай
mundag zaluuchuuddaa amjilt husie huni gazarch mongolinhoo nerig undurt urguj yvaa zaluuchuudaaraa baharhaj bn Amerikad gatssan irgen bnaa
Үнэхээр монгол залуусаараа бахархаж байна Гэр бүлүүдэд нь аз жаргалын дээдийг хүсьё
Цаад цагаан арьстнууд нь баярлалаа гэж хэлээд л болоо юу.
2 ахаар бахархаж бнаа. Сайхан сурвалжлага болж. Та нарын маань энэ сайхан үйлс үргэлж дэлгэрч байгээ.
Эх орнынхоо нэрийг алхам тутамдаа өргөж яваа та нартаа баярлалаа.
мундаг 2-то амжилт хүсье
Ерөөлтэй сайхан учрал болжээ.Аливаа зүйлд Монгол хүний тусархаг цагаан сэтгэл шууд нөлөөлсөн дээрээс нь тамирчин овсгоотой сайхан залуус байна.Хийсэн буян хүний амь аварсан цагаан үйлс тэнь аз авч ирж цаашдаа аз жаргалаар бялхаж яваарай
Монгол залуусаар бахархаж бна
Бахархалтай.
Bayarlalaa. Baharhaj b.na. Ger buluuded ni Burhanii niguulsel, erool byalham baig. Jesusiin nereer erooy.
Гадаадад бгаа монголчууд эх орон үндэстнийхээ нэрийг өндөрт өргөж явдаг шүү Зарим хүмүүс ад үзээд вирус гэж хараад хажиглаж бгаад бүгд их гомдож байгааг хэлчихье
Гайхалтай! сайхан 2 монгол залуустаа баяр хүргэе!
Мундаг залуучууд монгол хүний сайхан сэтгэл цусанд нь байна даа бахархаж байна
Үнэхээр мундаг залуус байна, аргагүй л сэтгэл сайтай, зоригтой, зовхи нь өадөө Чингисийн удамт залуус байна.... Гэр бүлийхэнд нь сайн сайхныг хүсьее...
Bayarlaj, bakharkhaj bna. Mundag zaluustaa bayar hurgie
сайхан сэтгэлд залуусдаа баярхүргье.амжилт .
bayr hvrgie mundag zaluusd
Hunii ami avrahaas iluu gavya gej yu baih ve, aztai ohin avhaaljtai zaluus,
Cайхан сэтгэлтэй мундаг залууст баяр хүргэе!
Ymar mundag zaluu ve ta 2iinhoo amidrald uushuu ilvv ih AZ jargaliin deediigvhvsey
Эх орныхоо нэрийг харийн оронд са йн сайхнаар гаргаж байгаа зоригтой сайхан залуусдаа амьдралд нь аз жаргалыг хүсьe
Бахархаж байна
Бахархаж байна
Erelheg zalyysaa sain saihaniig husch bayar hurgie.
Манай Монголчууд үнэхээрийн гайхалтай сайхан хүмүүс шүү. Мундаг залуучуудад АМЖИЛТ хүсье
Mundag zaluuchuudda sain saihanig husie
мундаг залуусдаа баяр хүргэе
Баяр хүргэе мундаг байна
Bayar hvrgei sain zaluuchuud bna. Ger bvldvvded ni az jargaliig bileglei.
Mongol zaluuchuud maani saihan setgeltei shuu.
Зоригтой,хүчтэй Монгол залуучуудаараа бахархаж байна. МОНГОЛ гэдэг нэрийг дуурсгаж яваарай. Эрүүл энхийг хүсэн ерөөе
Bayr hvrgie mundag shvv
Мундаг залууст эрүүл бие саруул ухааныг хүсье
Залуусаараа бахархаж байна.
Az jargal hvsiy
Манай монгол залуучууд авхаалжтай, сэргэлэн ёстой л зовхи нь өөдөө улс шүү, амжилт хүсье.
Мундаг шүү бахархаж байна
Yamar mundag zaluus ve? Bayar hvrgie
Unheer mundag baharhaj bna
Bayar hurgie.Ta naraaraa bahargaj baina
Bayar hurley.
Bayar hurgye sain zaluus bn
usand ortson yum bh gesen chin surtei garuud ve.hund joohon tus hurgesen bol daruuhan bj sur.ter tsagdaa irj buduun olsooroo l avarsan bna shde kkkkkkk
Ta 2too bayar hurgej ta buhnii ger bul ur huuhedeg eruul enh aj jargal sain saihan buhniig huse.Uneheer baharhaj bna.DC_d gats San Shuree
Сайхан сэтгэлтэй авхаалжтай зоригтой залууст баяр хүргье.Амьдралынх нь зам үргэлж дардан байх болтугай.
10 jild baihdaa zusland angiinhaa naiziig usnaas tataj avarch bilee.Uuliin hviten us ch mash hviten tolgoi tashmaar jivj baihaa hvnees mash ih shaltgaaldag yum bna.Mundag zaluuchuud baina bayar hurgii
Америкууд шал худлаа, Талархаж мэддэггүй хүмүүс. зүгээр л баярлалаа гэнэ. Бичиг баримт авахын төлөө хийсэн гэж мушгиж байж ч мэднэ. Муухай хуурамч хүмүүс
Монгол эрчүүд хүнлэг сайхан сэтгэлтэй зоригтой хүмүүс дээ
Сэлж чадахгүй байж ус уруу үсэрч орж байдаг эргүү дагзнууд вэ ?
Мундаг. Монголчуудын сэтгэл агуу.
Bayar xyrgie
Мундаг залуучууд юмаа бахархаж байнаа та бүгд аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе
bayr xurgie unexeer mundag bn baxarxaj bn
bayr xurgie unexeer mundag bn baxarxaj bn
yostoi bayr hurgey
сайн сайхан үйлдэл бүхэн дараа хур бороо шиг амжилт дагуулах болно эх орныхооо нэрийг өнөрт өргөсөн та нараар бахархаж уншлааа амжилт хүсье
Аргагүй л монгол хүний ухаан ,зориг тэвчээр, овсгоо самбаа харагдаж байна. Үнэхээр бахархаж байна.
Wow хүний амь аварна гэдэг агуу буян юм шүү залуус минь та нарын тухай уншаад л огшиж,нулимс цийлэгнүүллээ.Монгол залуус хүний амь аварч гэхээр л өөрөө хийсэн юм шиг л байна.Би ч бас та нартай адил энд амьдарч байна.ААмьдралянхах төлөө явж байгаа та нарын маань ажил үйлс,бүх санасан зүйл тань сэтгэлчлэн бүтэх болноо.Хурай Хурай Хурай
Bayar hurgey
Bayar hurgey estoi mundag yum a oorin amig ul toon hund tuslana gedeg baharhahin argui
Мундаг сайхан сэтгэлтэй өгөөмөр зоригтой 2 залуудаа сайн сайхныг хүсье
Хаа явсан газраа бахархал төрүүлж байдаг хүмүүсээр бахархаж бна .Сайн сайхныг хүсье.
HI bayar hurgej amidrald ni az jargal eruul enh sain saikhan buhniig husen erooe. Amidrald tulgamdsan asuudalaa bolomj bolgoj baigaa ni tamirchin hunii ovsgoo sambaa uma ta buhniig burhan iveeh boltugai ok ok o
Энэ чинь Моголчуудын зан шүү дээ. Бахархаж байна.
Wow ysn mundag yum be baharhaj bn aztai ohin yuma saihan medee bn bayarlalaa
Amraa .bolon.naizad. nl.er.zorig. gargaj.khunii. ami.abarsniig. dengej say..yzlee. ta.nar. mini.mundag. l.ybaag. medlee. Eenee.bid 2.khatgal. ybj.bna za .bayartai. amjilt .amjilt . ...
Баяр хүргэе
bayar hurgey.Minii nutgiin mundag zaluustaa.Az jargal husey
Баяр хүргье миний дүү нар ухаантай ажил хэрэгч бас дайчин шүү дүү нартаа амжилт хүсье
Yamar saihan yum be? Mundag zaluust amjilt az jargal husie
Манайхан мөн ч хүнлэг ухаантай самбаатай шүү. Хаана ч дасан зохицож амьдарч чадах арга чадвартай. Бахархаж байна та нараар аа.
Энэ чиньл монгол сайхан сэтгэлтэй зоригтой хүнлэг . Хэрэв төрмаань ийм залуусаа шударгаар дэмжиж боломж олгосон бол тэд ихийг бүтээх байлаа ...бас сурч мэдснээ эх орондоо зориулж хөгжлийг түүчээлэх байлаа.
Баяр хүргэе авхаалж самбаа гаргаж ажиллажээ. Манайхан хүүхдүүдүүдээ олсон болон бусад уяаг яаж уях талаар сайн зааж өгвөл зүгээр болов уу. Цаашдын амьдралд тань өндрөөс өндөр амжилт хүсье.
Баяр хүргье гэр бүлтэн аз жаргал хүсье
Mundag duudee bayr hurge.E