Энэтхэг улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд 1,2 сая хүн хортой могойд хатгуулснаас болж нас барсан гэсэн судалгааг танилцуулжээ. Эдгээр хохирогчдын тэн хагас нь 30-69 насныхан байгаа бол дөрөвний нэг нь хүүхдүүд байжээ.
Расселийн загалмайт хорт могой, кобра, крайт төрлийн могойнууд ихэнх хохирогчийн аминд хүрчээ. Үлдсэн хохирогчид бусад 12 төрлийн могойд хатгуулж нас барсан байна. Хортой могой их байдаг алслагдсан бүс нутгуудад яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх боломжгүй байдгаас иргэд амь насаа алдах тохиолдол байдаг ажээ.
Жил бүрийн 6-9 дүгээр сар буюу могой ичээнээсээ гарах үед иргэд хатгуулах нь элбэг тохиолддог байна. Ихэвчлэн хөлөндөө хатгуулсан байдаг гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс могойд хатгуулах нь дэлхий дахинд нийтийн эрүүл мэндийн анхаарч үзэх чухал асуудал хэмээн зарлажээ. Дэлхий даяар жилд 81,000-138,000 хүртэл хүн могойд хатгуулан нас бардаг байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.