“Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо” буюу IWFCI Mongolia, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нар хамтран ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байгаа билээ.
Гэрэл зургаар дамжуулан, онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний бүтээлээр нийгэм дэх тэгш боломж, оролцоог нэмэгдүүлж, тэгш бус хүртээмж, хэвшмэл хандлагыг халах, аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх, цаашлаад олон нийтэд таниулахаар эхлүүлсэн тус төслийн эхний үе шат болох танхимын цуврал сургалтууд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Цуврал сургалтад 200 хүртэлх оролцогчид танхимаар болон онлайнаар хамрагдаж уран бүтээлчдийн хувьд хэрэгцээ шаардлагатай байдаг тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн хүрээнд мэдлэг чадвараа нэмэгдүүллээ. Оролцогчид дунд сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчид багтаж байгаа бөгөөд “Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо” хамтарч ажилласан юм.
Төсөлд мэргэжлийн эмэгтэй гэрэл зурагчдаас гадна эмэгтэй гэрэл зураг сонирхогчид буюу шинэ авьяастнуудыг тодруулан хамруулж, тэднийг үзэл санаагаа илэрхийлэх, дуу хоолойгоо өргөх, ур чадвараа ахин нэмэгдүүлэхэд нь түлхэц болох юм.
Төсөл 2020.6-р сараас 2020.12-р сар хүртэл 6 сар үргэлжлэнэ. Шалгарсан бүтээлүүдийг НҮБ-ын 75 жил буюу 10-сарын 24-нд олон нийтэд бүтээлүүдийг дэлгэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.