Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт дөрвөн ханатай гэр шатаж, дотор нь байсан 47 настай эмэгтэй О, 15 настай хүү Т-ын хамт амь насаа алджээ. Гал түймэр өчигдөр буюу бямба гарагт гарсан байна.
Онцгой байдлын газрын гал унтраах аврах 16 дугаар ангийн алба хаагчид ослын газарт ажиллаж галыг унтраажээ. Гэр шатах үеэр 42 настай иргэн Т хүнд түлэгдэж бэртсэн тул аймгийн төвийн Яаралтай тусламжийн төвд хүргэгдсэн байна.
Холбогдох байгууллагын ажилтнууд хаанаас гал алдсаныг тогтоохоор ажиллаж байна. Онцгой байдлын газраас ард иргэдэд хандан гал алдахаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой байхыг санууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.