Сангийн сайдаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Нэг зүйлийг амлая. Бүтээн байгуулалтууд явдгаараа явна.
Төсвийн орлого 1,2 их наядаар тасарсан. Үүний 370 орчим тэрбум төгрөг нь нүүрсний экспорт. Машин цөөхөн гарч байна. Хөл хориотой холбоотойгоор хязгаарлагдсан. Мөн зэсийн үнэ унасан. Гарах хэмжээнд өөрчлөлт ороогүй ч үнэ унасан. Газрын тосны экспорт бас унасан.
-Зардал хэмнэх тал дээр хэрхэн ажиллаж байна. Дэд сайд, зарим агентлагуудын орон тоог бууруулах уу?
-Тэвчиж болох бүр зардлыг тэвчиж байгаа. Бүх яамны хэмжээнд 1600 орчим хүн ажилладаг. Агентлагуудад 2700 орчим хүн ажилладаг. Хүний тоо харьцангуй бага.
-Наадмын гурван тэрбумыг тэвчих боломжгүй юу?
-Орон нутгийн төсөв учир Нийслэлээс асуугаарай.
-Дэд сайд нарын албан тушаалыг хэвээр үлдээх юм байна, тийм үү?
-Энэ бол улс төрийн шийдвэр.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.