Эрүүл мэндийн шинэ сайдаар 1-р төв эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг томилоод байна. Тэрээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн залуу сайд бөгөөд өдгөө 37 настай юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Эрүүл мэндийн үйчилгээг авах ёстой хүмүүс нь явдал чирэгдэлгүй авдаг, хүрэх ёстой тусламж нь хүрдэг, даатгалаас орох санхүүжилт нь ордог байх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллана.
-Яг ямар шинэчлэл хийх вэ?
-Ард иргэд эмнэлгийн байгууллагуудаар, эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд гарч байгаа төвөг, чирэгдлүүдийг арилгана гэж төлөвлөж байна. Үүний тулд хамгийн түрүүнд төвлөрлийг сааруулах ёстой. Анхан шатны эмнэлгүүд дээр оношилгоо, эмчилгээнүүдийг хийх ёстой.
Бид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг чадавхижуулах, одоо байгаа 1-р эмнэлгийн түвшинд хүргэх. Ингэснээрээ дараагийн өндр шатны мэс заслын эмчилгээнүүдийг лавлагаа шатлалын эмнэлгүүд дээр хийх боломж бүрдэнэ.
Цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээг цааш нь эрчимтэй авч хэрэгжүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
даатгалтай эмээ авах гэж ахмадууд дайн байлдаанд орох шахуу юм болохийн, энийг зохицуулах. Мөн дүүргийн эмнэлэгт шинжилгээ өгөхийн тулд өглөө 5-6 цагт ирж шинжилгээний дугаар авдаг, өрхийн ЭМТ дээр бол 6-7 цагийн үед ирж дугаар авдаг /5 хүний л эрх бий / энийг яаж зохицуулах вэ, ӨЭМТ-ийг чадавхижуулах, лабораторитой болгох, ядаж шинжилгээ авах эсвэл өдөрт өгдөг 5 хүнийг 10 болгох. Мөн ч хэцүү байна шүү Сайд аа. Та хүүхдээс минь ялгаагүй залуу хүн байна, энэ бүхнийг мэрэгэжлийн үүднээс сайхан болгож өгөөч
Сумдынхаа эмнэлгийг тоног төхөөрөмжөөр ханга, бөөн зардал болж хотруу ирж оочер дугаар гэж гэж цаг заваа алдаж үзүүлдэг. Хэддүгээр зуунд яаж үйлчлүүлээд байгаан....
Одоо мэрэгжлийн хүн удирдах болсонд талархаж байна.Өөрчлөлт гарна .Настангууд сарын эхэнд даатгалын эмэнд оочерлож хүндрэл үүсдэг.Үүниыг боловсронгуй болгож ажилаарай.
Эмд даатгал - г ашиглаж чадахгүй байна. Гадаадаас ирсэн иргэдийн байрлах байр хоолонд гаргаж болохгүй юм уу.