СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгт аюулгүй байдлын шинэ алба нээлтээ хийв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын эрх баригчдын баталсан аюулгүй байдлын хуулийн дагуу Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ алба Хонконгийн нутаг дэвсгэрт үүд хаалгаа нээлээ. Энэ нь эх газрын Хятадын бодлогыг хэрэгжүүлэх алба анх удаа Хонконгийн төвд байрлаж буй явдал юм.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль тогтоомж батлах хүртэл Хонконг нь эх газрын эрх баригчдын өгсөн алба үүрэг, бодлогыг гүйцэтгэн хэрэгжүүлэх албан газар байгуулагдаагүй цорын ганц нутаг дэвсгэр байжээ. Хонконгийн иргэд шинэ хуулийн дагуу хэрэгжиж буй үйлдлүүдийг эрх чөлөө, ардчиллыг боомилж буй явдал хэмээн эсэргүүцэж байгаа ч Бээжингээс өнгөрсөн жилийнхтэй адил эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн гаргахгүй, тогтвортой тайван байдлыг хангахын тулд авч хэрэгжүүлж буй алхам хэмээн байр сууриа хамгаалаад байгаа юм.

. Энд жагсагчид олноор цуглаж жагсаал цуглаанаа зохион байгуулдаг гол байрлал ажээ.

Нээлтийн ёслол өнөөдөр өглөө болж Хонконгийн захирагч Кэрри Лам, шинэ албыг удирдахаар Бээжингээс томилогдсон албан тушаалтан Жен Яншион нар оролцсон байна. Албан газрын гадаа Хятадын далбааг өргөж, тэсрэх бөмбөг илрүүлэгч зэрэг аюулгүй байдлыг хамгаалах онц ач холбогдолтой техник технологийг нэвтрүүлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.