СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг: АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

АН-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Чулуунбилэг Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. 

О.Чулуунбилэг: Сонгууль болгоны дараа Ардчилсан намын шинэчлэлийн асуудал үргэлж яригдаж ирсэн. Энэ удаагийн шинэчлэлийн асуудлын онцлог юу вэ гэхээр УИХ-ын сонгуульд хангалтгүй дүн үзүүлж, цөөн тооны суудал авсан. Сөрөг хүчний хувьд дараагийн дөрвөн жил ямар бодлого баримтлах вэ, орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох вэ гэдэг нь АН-ын шинэчлэлийн тулгамдсан асуудал гэж харж байгаа.

 “Ардчиллын сүүлчийн цайз” гэдэг нэртэйгээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Миний баримталж байгаа гол уриа бол “Шинэ стратеги, шинэ нэгдэл, шинэ манлайлал”.

Ардчилсан намд шинэчлэл нэн хэрэгтэй байна. Сонгууль болгоны дараа ийм асуудал яригддаг ч дүрмээрээ яаж хуралдах вэ, хэнийг даргаараа тавих вэ гэх асуудлыг л ярьдаг. Дүрмийнхээ дагуу Ардчилсан намын орон нутгийн дунд шатны гишүүд дундаа мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сунгаа хийж өрсөлдөх буюу дураараа биш дүрмээрээ баймаар байна гэдэг санааг дэвшүүлж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.