Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 172,000 тохиолдол шинээр бүртгэгдэж 3,000 гаруй хүн нас баржээ.
Бүртгэгдсэн халдварын тоогоор дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, Энэтхэг улсууд тэргүүлж байна.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС
Өчигдөр АНУ-д шинэ халдварын тоо буурч 46,000 гаруй шинэ тохиолдол, 322 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,932,000 гаруй болж, 130 мянга гаруй хүн эндээд байна. Халдварын тархалт нэмэгдсэний улмаас тус улсын 24 муж улсад нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг нээх хугацаагаа хойшлуулах шийдвэр гаргаад байна.
БРАЗИЛ УЛС
Бразил улсад өчигдөр өмнөх өдөртэй харьцуулбал халдвар дахин өсөж 45,300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1254 хүн нас барлаа. Тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,667,000-д хүрлээ.
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС
Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 22,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 719,000-д хүрсэн байна. Мөн өдөр 467 нас баралт бүртгэгдэж, COVID-19-ийн улмаас эндсэн хүний тоо 20,000 давлаа.
КАЗАХСТАН УЛСУУД
Казахстан улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,109 шинэ тохиолдол 4 нас баралт бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 49,600 гаруйд хүрлээ.
ЯПОН УЛС
Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 211 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 106 нь Токио хотод бүртгэгдсэн байна. Тус улсад бүртгэгдсэн халдвар 80,000 давснаас 85 хувь эдгэрч, 980 хүн эндсэн нь 4 хувийг эзэлж байна.
АВСТРАЛИ УЛС
Австралийн холбооны улсад сүүлийн 24 цагийн дотор 199 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 191 нь Виктория мужид бүртгэгдсэн байна.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
Солонгос улсад өчигдөр 63 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын 30 нь дотоодын халдвар бол 33 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС
БНХАУ-д өчигдөр дотоодод шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Харин гаднаас долоон тохиолдол бүртгэгджээ. Мөн 13 өвчтөн нэмж эдгэрснээр зургадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 тохиолдлын 28 нь эмнэлгээс гарсан байна.
ДЭМБ-ын ээлжит хурлынхаа үеэр тус байгууллага “Шинэ коронавирусийн халдвар агаараар дамжин тархаж байгаа тухай шинээр нотлох баримт гарч байгааг хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэхүү шинэ нотолгоонд нээлттэй хандаж, үр дагаврыг нь илүү сайн судлах шаардлагатай гэж үзсэн” хэмээн мэдээлэл хийжээ.
Дээрх 200 гаруй эрдэмтэн шинэ коронавирусийг агаарт 6 фунт буюу хоёр метр гаруй зайд байж, тархах магадлалтайг хэлжээ. Энэ нь агаар дуслын замаас илүү их халдвар тархах эрсдэлтэй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.