Холливудын нэрт жүжигчин Жонни Деппийг экс эхнэр Эмбер Херддээ гар хүрч хүчирхийлдэг байсан тухай The Sun хэвлэлд нийтэлсэн билээ. Үүнийг 57 настай жүжигчин нэр төрд халдаж, эхнэрээ зоддог мэтээр хуурамч мэдээлэл тараасан гэж үзэн шүүхэд хандаад байгаа юм.
Шүүх хурал эхэлсний дараа Жонни Депп согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг, мансууруулах бодис татаж зочид буудлын өрөөнүүдэд эвдрэл гэмтэл учруулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн ч хэзээ ч хуучин эхнэр Эмбер Хердэд гар хүрч, хүчирхийлж байгаагүй хэмээн байр сууриа хамгаалжээ.
Энэ жил 34 настай жүжигчин, загвар өмсөгч Эмбер Херд шүүх танхимд ирсэн бөгөөд ирэх өдрүүдэд үргэлжлэх шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгөх юм. Жонни Депп, Эмбер Херд нар 2015 онд гэрлэж, 2017 онд гэр бүлээ цуцлуулсан билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.