АНУ-ын Жеоржиа мужийн Вүдсток хотод үйл ажиллагаа явуулдаг Жимми Жоны сэндвич түргэн хоолны зоогийн газар ажилчдаа халжээ. Учир нь эндэхийн ажилтнууд долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын баярын өдөрт зориулж хийсэн бичлэгтээ пиццаны гурилаар дүүжлүүр олс хийн нэгнийнхээ хүзүүнд угласан байна.
Бичлэг гарсны дараа үүнтэй холбоотой бүх ажилтныг халаад зогсохгүй Жимми Жон компани Вүдстокын салбарт болсон үйл явдлыг ноцтойгоор хүлээн авч, дахин ийм явдал гаргуулахгүйн тулд сургалт, зөвлөгөө өгөхөөр болжээ.
Жимми Жон компанийн зүгээс цахим хуудсуудаараа дамжуулан албан ёсны мэдэгдэл гаргаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг бичлэг бол байж боломгүй үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.